My House

Барилга - Эх орны нүүр царай

Гадна болон дотор ханын дулаалга

Тухайн барилгын гадна хана их байх тусам дулаан алдагдал Төдий чинээ их байна. Дулааны алдагдалд тухайн барилгын гадаргуугийн Талбайгаас гадна, барилгын хэлбэр, байршил, аль зүгТ харуулж барьсан зэрэг нь багагүй нөлөөлнө. Мөн дулаалга сайТай гадна ханын доТор Талын гадаргуу дулаан байдаг тул тав тухТай байх нөхцлийг бүрдүүлнэ. ДулаанТехникийн нормд доТор агаар болон хашлага бүТээцийн доТор гадаргуугийн ТемпераТурын хоорондох зөрүү 4°С-ээс ихгүй байхаар заасан байдаг. Энэ зөрүү их байх Тусам, ялангуяа чийгшил ихТэй бөгөөд агаар сэлгэлТ мууТай өрөөнд ханын гадаргуу дээр хөлрөлТ үүсэх, яваандаа ханын хийцийг норгож улмаар мөөгөнцөр ургах нөхцлийг бүрдүүлнэ. Дулаалгын зузааныг тооцоогоор, нормын заалТыг баримТлан сонгох бөгөөд ихэнх тохиолдолд 10см-ээс багагүй зузаанТай эрдэс хөвөн эсвэл хөөсөнцөр хавтан шаардлагаТай болно. НэмэлТ дулаалгыг гадна ханын гадна ба доТор талаас хийх боломжТой. Дулаан Техникийн хувьд барилгыг гадна Талаас дулаалах хувилбар илүү зөв шийдэл боловч доТор Талаас нь дулаалахад хялбар, зардал бага гардаг зарим давуу Тал бий. Ингэж дулаалсан байшингийн нэг онцлог нь, халаалТ зогсоход хурдан хөрч, халаалТ өгөхөд илүү Түргэн халах ба яваандаа дулаанаа барих нь мууддаг талтай.
Хэрэв Та байшиндаа засвар хийх гэж байгаа бол дулаалгаТайгаа хамТ хийх нь ашигТай. Мөн санхүүгийн боломждоо Тааруулан байшингаа хэсэгчлэн дулаалж болно. Жишээ нь, хойд Талын эсвэл булангийн өрөөний гадна ханыг эхэлж дулаалах г.м. Ханын дулаалга хийх олон янзын хувилбар бий.
Гадна дулаалга
1. Агаар сэлгэлТийн үеТэй гадна Талын дулаалга

Эрдэс хөвөн эсвэл хаТуу хөөсөнцөр хавТанг хананд урьдчилан бэхэлсэн 5см-ын брусын
хооронд хийж дээрээс нь хөндлөн чиглэлд дахинбрус хадаж гадаргуугийн өнгөлгөөний маТериалаа ТогТооно. Ингэхдээ дулаалгын болон гадаргуугийн өнгөлгөөний маТериалын хооронд 2см орчим зузаан агаар сэлгэлТийн зай гаргана. Гадаргуун өнгөлгөөг ховилТой банз, шифр, меТалл ба хуванцар хавТангаар хийж болно.

2. Шавардлаган өнгөлгөөТэй дулаалга

Энэхүү дулаалга нь Тэгш гадаргууТай Тоосго ба беТонон ханаТай байшинг дулаалахад ТохиромжТой. ХаТуу хөөсөнцөр эсвэл эрдэс хөвөн хавТанг ханын Тэгшилж бэлдсэн гадаргуу дээр цавууТ зуурмагаар (плиТаны цавууТай ижил) наана. Ханын гадаргуу нь гэмТэлгүй, баТ бэх, барьцалдалТ сайТай байх ёсТой. Дараа нь дулаалгын хавТан дээр полипропилен (хуванцар маТериал) Тор бүхий цавууТ зуурмагаар шавардлага хийж, шаардлагаТай бол хуванцар ТэлэгчТэй дюбель хадаасаар нэмэлТ бэхэлгээ хийнэ. Дээр нь өнгөТ шавардлага хийх буюу эсвэл зориулалТын фасадны будгаар будна. Манай орны нөхцөлд цайвар өнгийг сонговол нарны гэрэлд халахгүй ба ингэснээр шавардлагын гадаргуу хагарахгүй сайн ТалТай.
Европын орнуудад ашиглаж буй барилгуудыг дулаалахад ийм Төрлийн дулаалгын “холболТТой сисТем” өргөн хэрэглэдэг ба манайд ч гэсэн хэд хэдэн барилга дээр хийсэн. Энэ нь бусад гадна дулаалгын хувилбаруудаас хамгийн хямд нь юм. “ХолболТТой сисТем” гэдэг нь, Тухайн дулаалганд орох маТериалуудыг шинж чанарын хувьд хооронд нь Тааруулж Тохируулсан, чанарын шаардлага хангахуйц иж бүрэн сисТем шийдэл болдогоороо онцлогТой. Энэ ажлыг гүйцэТгэхдээ Туршлага бүхий мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваарай.
Тоосгон өнгөлгөөтэй дулаалга
Ийм Төрлийн дулаалгыг одоо байгаа барилгын гадна Талд 12см-ийн Тоосгон ханан өнгөлгөө хийх үед хэрэглэдэг. Хөөсөнцөр эсвэл эрдэс хөвөн дулаалгын хавТанг үндсэн хананд зай завсар гаргалгүй бэхэлж ТогТооно. 12-ийн Тоосгон ханыг өрөх явцад Түүнийг зориулалТын, дулаалгын үеийг нэвТ гарсан зэвэрдэггүй эсвэл цайрдсан анкер Төмрөөр үндсэн ханаТай холбож явна. ¯ндсэн хана нь дүнз бол Тухайн ханын суулТанд ордог онцлогийг харгалзан энэхүү бэхэлгээг босоо шилжилТ саадгүй байхаар гүйцэТгэх хэрэгТэй.
Дотор дулаалга
ДоТор Талын дулаалгын ашигТай Талууд:

• Зардал багаТай;
• ¯е шаТТайгаар, алхам алхмаар хийх боломжТой;
• Хувь хүн өөрөө хийхэд Төвөг багаТай;
• Дулаалга нь гадна цаг агаарын нөлөөлөлд өрТөхгүй;
• Байшингийн гадна өнгө Төрхийг эвдэхгүй;
• ДоТор дулаалгаТай өрөө маш Түргэн хална;
Анхаарах зүйл гэвэл, өрөөний доТорх хэмжээ багасаж, нилээд хэдэн нэмэлТ ажил гарах ба ийм хананд юм ТогТооход бэрхшээлТэй. ДоТор дулаалганд эрдэс хөвөн хавТан ашиглаж байгаа бол эрүүл ахуйн болон уур Тусгаарлах үүднээс полиэТилен плёнкоор нилэнхүйд нь бүрэх хэрэгТэй. ДоТор дулаалга нь цуллаг, жин ихТэй гадна ханын дулаан барих чадварыг “үгүй” болгож байгаа боловч, хэрэв доТор хана, хучилТ, шал зэрэг хийц нь хүнд, дулаан сайн хадгалдаг маТериалаар хийж байгаа бол энэ нь Төдийлэн ач холбогдолгүй.

ДоТор дулаалга хийхэд гарах зарим хүндрэл :

• Халаах хэрэгслийн болон халаалТын яндан хоолойны ард дулаалга хийх;
• Цахилгааны угсралТыг өөрчлөх, шинэчлэн угсрах;
• Цонх, цонхны Тавцангийн орчмын дулаалга;
- ТорТой шавардлага бүхий
дулаалга
- ДоТор Талаас хийх дулаалга
ДоТор дулаалга нь гадаргуун жигд дулаалга болж чаддаггүй, ялангуяа хана, хучилТ, доТор ба гадна ханын уулзвар хэсгээр алдах дулааны урсгалыг хааж чаддаггүй. ДоТор Талд дулаалга хийх Тохиолдолд дулаалгын маТериалыг чийгнээс хамгаалах мөн хөлрөлТ, цанТалТаас сэргийлэх зорилгоор дулаалгын доТогш харсан Талд уур Тусгаарлагч хийх шаардлагаТай. ¯үнд голдуу 0.2 мм-ээс багагүй зузаанТай полиэТилен Төрлийн маТериал ашигладаг. ДоТор дулаалгыг 5см-ийн зузаан хөөсөнцөр буюу полисТирол хавТан эсвэл эрдэс хөвөн хавТангаар хийж болно. Ингэхдээ Түүнийг хананд бэхэлсэн 5см-н брусний хооронд хийж ховилТой банз эсвэл фанераар бүрнэ.ªнгөлгөө бүрээсийг өөр маТериалаар ч хийж болно.
Жишээ нь: ДСП хавТан, ислэг хавТан, гипс-карТон хавТан г.м. ДоТор Талын дулаалгыг мөн хаТуу полисТирол аравчТай гипс-карТонон хавТанг доТор Талаас нь наах байдлаар хийх хялбар арга бас бий. Энэ ажлыг өөрөө хийвэл хямд Төсөр болно.
зоорийн давхрын дулаалга
Зоорийг муу дулаалсан эсвэл дулаалаагүйгээс болж шалаар багагүй дулаан алдагддаг.
Иймээс зоорийн давхарын ханыг гадна ханын адил дулаалах хэрэгТэй. ХүйТэн зоорийн давхарТай бол нэгдүгээр давхрын дулааны алдагдлыг багасгахын Тулд зоорийн хучилТыг доороос нь дулаалахад хангалТТай. Ингэхийн Тулд 5см-ээс багагүй зузаанТай хаТуу хөөсөнцөр хавТанг зориулалТын цавуугаар (плиТаны цавуу) нааж ТогТооно.
Энэ ажлыг Та өөрөө Түвэггүй хийнэ. Хэрэв Таны байшин зоорийн давхаргүй бол шалаа дулаалахын Тулд Түүнийг хөндөлгүйгээр дээрээс нь нэмж дулаалан давхар шаллах нь арай хялбар байх болно. Ингэж хийх Тохиолдолд хаалганы самбаруудыг доороос нь Тайрч хасах ажил гардгийг анхаараарай.

нэмэлт тайлбар
Дулаалгыг учир шалТгаан нь барилгын доТор болон гадна агаарын дулаан солилцоог бууруулах явдал юм. Дулаан солилцоо нь дамжуулалТ, конвекц, цацрагийн гэсэн 3 байдлаар явагддаг.
ДамжуулалТ: ХаТуу биеТийн халж байгаа Талын хурдан хөдөлж байгаа молекулууд нь Түүний хүйТэн Талын удаан хөдөлж байгаа молекулуудТай мөргөлдөхдөө Тэдэнд эрчим хүчийг зөөх замаар Тэр биеТийн дундуур дамжуулах үзэгдэл. ¯үнийг маТериалын дулаан дамжуулалТын коэффиценТээр илэрхийлдэг.
-маТериалын дулаан дамжуулалТын коэффиценТ. Тухайн маТериал дулаан
хэр сайн дамжуулдгийг илэрхийлдэг коэффиценТ. Тухайлбал хөөсөнцөрийнх 0.04 бол Тоосгоных 0.7 ВТ/м оС байдаг. Энэ нь Тоосго дулааныг хөөсөнцөрөөс 15 гаруй дахин илүү дамжуулдаг буюу дулааныг Төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.
Конвекц: Энэ үзэгдэл агаар болон шингэний хөдөлгөөний үр дүнд буй болох ба Тухайлбал халуун агаар хөөрч хүйТэн агаар суух байдлаар шилжих хөдөлгөөний эргэлТийн гогцоог үүсгэдэг.
Дулаалгын уламжлалТ цуллаг маТериалууд нь дамжуулалТ ба конвекцийн нөлөөгөөр зөөгдөж буй дулааны урсгалыг сааруулах бөгөөд ингэж сааруулж байгаа үйлчлэлийн үр
нөлөөг (R- хэмжигдэхүүн) – ээр илэрхийлдэг. R- хаших бүТээцийн (хана, хучилТ, цонх, шал г.м) дулаан шилжүүлэлТийн
эсэргүүцэл. Энэ коэффиценТ өндөр байх Тусам Тухайн хийцээр алдах дулааны хэмжээ бага байна. Тухайлбал ердийн 64см Тоосгон ханын R=0.98 м2 ОС/ВТ байхад Түүн дээр 12 см хөөсөнцөр хавТангаар нэмж дулаалахад R=3.4 м2 ОС/ВТ болж Түүгээр алдагдах дулааны хэмжээ 3.5 дахин буурна. Түүний урвуу хэмжигдэхүүнийг К коэффиценТ буюу дулаан шилжүүлэлТийн коэффиценТ гэнэ.
Цацраг: Дулааны эх үүсвэрээс ялгарсан цацраг нь агаар юмуу хоосон орон зайгаар (вакуум) хүйТэн гадарга руу 299,274 км/секундийн хурдТайгаар шилждэг бөгөөд ингэхдээ
биеТийн гадаргыг мөргөх агшинд л дулаан гэдэг нь мэдэгдэнэ. Дулаалгын уламжлалТ маТериал энэ дулааны цацрагийг зогсоож чадалгүй нэвТрүүлдэг. Гэрлийн ойлТ сайТай мөнгөлөг цаасан хальсийг цацрагийн дулааныг Тусгаарлахад хэрэглэнэ.
Хавсралт 1
Хаших болон дулаалгын зарим маТериалын
дулаан Техникийн үзүүлэлТүүд

 
 

нэмэлт тайлбар
-маТериалын дулаан дамжуулалТын коэффиценТ. Тухайн маТериал дулаан хэр сайн дамжуулдгийг илэрхийлдэг коэффиценТ. Тухайлбал хөөсөнцөрийнх 0.04 бол Тоосгоных 0.7 ВТ/м оС байдаг. Энэ нь Тоосго дулааныг хөөсөнцөрөөс 15 гаруй дахин илүү дамжуулдаг буюу дулааныг Төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.
R- хаших бүТээцийн (хана, хучилТ, цонх, шал г.м) дулаан шилжүүлэлТийн эсэргүүцэл. Энэ коэффицент өндөр байх тусам тухайн хийцээр алдах дулааны хэмжээ бага байна. Тухайлбал ердийн 64см Тоосгон ханын R=0.98 м2 ОС/ВТ байхад Түүн дээр 12 см хөөсөнцөр хавТангаар нэмж дулаалахад R=3.4 м2 ОС/ВТ болж Түүгээр алдагдах дулааны хэмжээ 3.5 дахин буурна. түүний урвуу хэмжигдэхүүнийг К коэффиценТ буюу дулаан шилжүүлэлтийн коэффиценТ гэнэ.

 

Ангилал : Зөвлөгөө | Нийтэлсэн : **no name | Уншсан (6718) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Puujee :
    2014-08-03 22:26

    Ugsarmal oron suutsnii hanaaraa dulaan aldaad bn aa orshin suugchid bugd zuvshuuruhgui tohioldld ailuud huviaraa yaj dulaalah ve helj tuslaach

  2. Сүхбат :
    2014-06-17 01:47

    баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье

  3. М.Оюунцэцэг :
    2014-05-16 13:04

    Та бүгдийн ажилд амжилт хүсье цэвдэгтай байшинг яаж дулаалах талаар зөвлөлгөө авмаар байна ямар утсаар холбоггдож болох вэ

  4. М.Оюунцэцэг :
    2014-05-16 12:01

    Та бүгдийн ажилд амжилт хүсье цэвдэгтай байшинг яаж дулаалах талаар зөвлөлгөө авмаар байна ямар утсаар холбоггдож болох вэ

  5. Lhagwa ochir :
    2013-05-22 10:09

    tand mash ix bayarla ene medeelel nadad ih tus bololoo.ta nadad barilgin talar goy goy medelel yawulj baigari guiy bi bulgan aimgin mergejil surgalt vildwerin tow bom-in 2g angid surdag barilga mandtugai

  6. Lhagwa ochir :
    2013-05-22 10:08

    tand mash ix bayarla ene medeelel nadad ih tus bololoo.ta nadad barilgin talar goy goy medelel yawulj baigari guiy bi bulgan aimgin mergejil surgalt vildwerin tow bom-in 2g angid surdag barilga mandtugai

  7. Lhagwa ochir :
    2013-05-22 10:08

    tand mash ix bayarla ene medeelel nadad ih tus bololoo.ta nadad barilgin talar goy goy medelel yawulj baigari guiy bi bulgan aimgin mergejil surgalt vildwerin tow bom-in 2g angid surdag barilga mandtugai

  8. зочин999 :
    2013-03-14 14:37

    танайд конкреволл хавтангийн дулаан техникийн үзүүлэлт байгаа юу их хэрэгтэй байгаа юм аа тэрийг нэг сайтдаа тавьж туслаач

  9. Жавхлантөгс :
    2013-03-04 11:28

    Дулаалгын талаар мэдээлэлгүйгээсээн буруу барьсан байшингийн дулаан алдагдлийг хэрхэн бууруулах хэрхэн дулуухан болгох арга хэрэгсэлийн талаар мэдээлэл өгнө үү

Сэтгэгдэлийн тоо : 9

Сэтгэгдэл бичих